Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн сургуулиуд 2020” цахим өдөрлөг үнэ төлбөргүй болно

2014 оноос эхлэн Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (ISU), Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (EARC) жил бүр хамтран зохион байгуулдаг “Дэлхийн Сургуулиуд Монголд” боловсролын өдөрлөгт гадаадын их дээд сургууль, коллежууд оролцож Монголын залууст гадаадад суралцахтай холбоотой мэдээллийг хүргэдэг билээ.

Энэ жилийн хувьд одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан “Дэлхийн Сургуулиуд” өдөрлөгийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 10-р сарын 23-24-нд болох цахим өдөрлөгт АНУ, Их Британи, БНХАУ, Болгар, Герман, Испани, Малайз, Канад, Казакстан, Солонгос, Сингапур, Швейцарь, Япон улс дэлхийн нийт 14 улсын 42 гаруй их дээд сургууль, коллежууд оролцоно. Мөн Канадын ЭСЯам оролцож Канад улсад суралцах талаар мэдээлэл хүргэх болно

Уг цахим өдөрлөгөөр:

Онлайн лекц – 37 сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн агуулга, элсэлтийн шаардлага, зохион бичлэг, санхүүгийн тусламжийн талаар онлайн /live/ лекц мэдээлэл

Сургуулийн танилцуулга мэдээлэл – Оролцогч 42 сургуулийн танилцуулага, мэргэжил, боловсролын зэрэг, сургалтын тэтгэлэг, элсэлттэй холбоотой мэдээлэл,

Онлайн чат – 42 сургуулийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй онлайнаар шууд холбогдож сонирхсон асуултаа асуух боломжтой.

Та “Дэлхийн сургуулиуд-2020″ цахим өдөрлөгт 10-р сарын 23-24-нд 18.00-22.00-н (УБ цагаар) хооронд http://globalufair2020.earcmn.org/ вебсайтаар оролцоорой. Өдөрлөгийн үйл ажиллагаа монгол хэл дээр орчуулагдах тул та сонирхсон асуултаа сургуулийн төлөөлөгчөөс асуух боломжтой. Цахим өдөрлөгтөө 10/22-ноос өмнө урьдчилж бүртгүүлээд өдөрлөгийн лекцийн хуваарьтай танилцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *