Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших суух айлын нүхэн жорлонд унасан хоёр настай хүүхдийг Онцгой байдлын газрын аврагчид эсэн мэнд гарган авчээ.
Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 16.5 км зам туулан 12:40 цагт очиж хоёр настай Э хүүг 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.