Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн сургуулийн автобус үйлчилж эхэлнэ


Есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн сургуулийн автобус үйлчилж эхэлнэ. Ингэхдээ 31 сургуульд 40 сургуулийн автобусыг 35 чиглэлд явуулахаар болсон талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Дээрх сургуулиудад сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргах мэдээлэл болон зохион байгуулалтыг хийж дууссан байна.

Мөн 200 хүүхдийн автобусыг нэмж авахаар болсон бөгөөд эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сард ирэх юм байна.

Бид сургуулийн автобус үйлчлэх 35 чиглэлийг эргэн мэдээлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *