НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Өнөөдөр “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим төслийн санал ирсэн байна. Эдгээр төслийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс 6 төслийг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулжээ. Түүнчлэн дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтосон байна. Тодруулбал:
“Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”,
“Улаанбаатар хүнсний агуулах”,
нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”,
сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”,
“Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах”,
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ
Такси үйлчилгээг цогцоор хөгжүүлэх: Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх/нийтийн тээврийн үйлчилгээ төсөл. Үүнд:
Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний том оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,
Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний дунд оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,
Шинэ нисэх буудал орчмын тусгай такси зэрэг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ж.Билэгсайхан/-д даалгалаа.
Энэхүү төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс зарим төсөлд газрын асуудлыг шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг хамтран ажиллах юм.
Б. Оюундарь