Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахгүй

Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэл зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан талаар мэдээлэв. Тус мэдээллийн дагуу Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд цахимаар амжилттай явуулсан. Засгийн газар цар тахалтай холбогдуулан энэ жил хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн тул цахим элсэлтийг зохион байгуулахгүй. Хэрэв цэцэрлэгийн цахим бүртгэл явуулбал хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах гэж байгаа буруу ойлголтыг нийгэмд төрүүлнэ” хэмээлээ.

Хоёр настангуудыг бүртгэхгүй байгаатай холбогдуулан тухайн цэцэрлэгийн удирдлага анги танхим, багш нарын хүчин чадлын тооцоог гаргаж хяналтын тоог энэ сарын 17-нд бэлэн болгох аж. Тус тооноос хамааран таван настнуудыг бүртгэнэ. Таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Гурваас дөрвөн настай хүүхдүүдийн 60 хувийг хамруулна. Нэг ангид 20 хүүхэд хичээллэх юм. Харин өдөр өнжүүлэх төвүүд хичээллэхгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *