Долоодугаар сарын 27-ны өдрийн 15:03 цагт Туул голын шинэ гүүрны доод талд Приус-20 автомашин голд орсон дотроо хүнтэй байна гэсэн дуудлагыг хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 16.35 цагт очиход согтууруулах ундаа хэрэглэсэн 39 настай, эрэгтэй, иргэн Н авто машинтайгаа голын усанд байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.