Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Халдварын нууц үе хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байдаг байна.
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.
Халдвар дамжих зам:
- Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
- Агаар дусал
- Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
- Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Эмнэл зүйн хэлбэр:
- Арьсны хэлбэр
- Булчирхайн хэлбэр
- Уушгины хэлбэр
- Үжил хэлбэр
- Гэдэсний хэлбэр
- Залгиур хоолойн хэлбэр
Шинж тэмдэг:
- 38-40 хэм хүрч халуурах
- Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
- Бүх бие булчингаар шархирч өвдөх
- Толгой өвдөх
- Ханиалгах
- Цустай цэр гарах
- Амьсгалахад хүндрэлтэй болох
- Бөөлжих
- Хэвлийгээр өвдөх
- Суулгах
Урьдчилан сэргийлэх:
- Тарвага агнахгүй байх
- Тарваганы мах идэхгүй байх
- Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
- Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
- Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
- Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
- Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
- Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
- Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
- Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
- Нохойг байнга уяатай байлгах
- Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
- Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
- Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.