Аадар борооны улмаас эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамуудыг сэргээн засварлаж, зорчих хэсгийг чөлөөлсөн тул автотээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж эхэлжээ.
Зам тээврийн хөгжлийн сайдын А/106 тоот тушаалаар дээрх замуудыг 2020 оны зургаадугаар сарын 22-ны 00:00-15:00 цагт хаагаад байсан юм. Харин шуурхай арга хэмжээ авснаар хөдөлгөөнийг нээсэн тул жолооч, тээвэрчид та бүхэн орон нутгийн замд анхаарал, болгоомжтой зорчино уу.