Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF-ын саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавараа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотой FATF-ийн нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ ирүүлсэн байна. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор FATF манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч Covid-19-тэй холбоотойгоор хойшлогдож байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
FATF-ийн саарал жагсаалтад орж, зургаан үүрэг даалгаврыг 2019 оны аравдугаар сард авч, 2020 оны тавдугаар сар хүртэл долоон сарын хугацаанд нэг баг болж, амжилттай даалгавраа хамгааллаа. Монгол Улс FATF-ийн өмнө даалгавраа амжилттай биелүүлж, саарал жагсаалтаас гарах нөхцөлөө хангалаа.