Categories
мэдээ нийгэм

Увс аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Тариалан суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Тодруулбал, тус сумын Бургастай багийн “Сүүж” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 29 км-т өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 13:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар Одон орон Геофизикийн судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар 14:03 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тариалан Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хадаахүүгээс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй хэмээн мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *