Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны өргөтгөл шатаж байна гэсэн дуудлага 2020. 04.18-ны өдрийн 22:19 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 22:25 цагт очиж, тус байрны 6 дугаар орцын өргөтгөл хэсэгт иргэн Д-ын 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд хэрэглээний газ дэлбэрч эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /23 настай, эрэгтэй/-ын 2 гарын сарвууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.