Categories
мэдээ нийгэм

АНУ-д коронавирусын халдвараар зургаан хүн нас бараад байна

Коронавирусээр халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.03.03/-ийн байдлаар 90,925 болсноос эдгэсэн 48,137 нас барсан 3,125 тохиолдол бүртгэгджээ.

Өчигдөр АНУ-ын Вашингтон мужид коронавирусын халдвар авсан дөрвөн хүн нас баржээ. Өмнө нь уг халдварын улмаас хоёр хүн амиа алдаад байсан юм. АНУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 102 хүрээд байна. Тэднээс 48 нь бусад орноос ирсэн иргэд бол үлдсэн 54 тохиолдол нь 11 муж улсад бүртгэгдсэн байна.

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 4,812 байгаа бол нас барсан хүний тоо 34 болж нэмэгджээ. Итали улсад 2,036 хүн халдвар авч, 52 хүн нас барсан байна. Иранд өнөөдрийн байдлаар 1,501 хүн халдвар авч, 66 хүн нас баржээ. Япон улсын хувьд 274 хүн халдвар авч, зургаан хүн нас бараад байна. Тус улсад хөд хорионд ороод байсан “Diamond Princess” аяллын хөлөг дээр халдвар авсан 705 хүн, нас барсан долоон хүн дээрх тоо баримт дээр нэмэгдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *