Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эмэгтэйг хөл хорио тогтоосон үеэр машин дотор нь эх барьж авчээ

Шинэ корона вирусийн халдвараас сэргийлж орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг хааж хөл хорио тогтоосонтой холбогдуулан өчигдөр 15 цагийн алдтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт УБТЗ-ын Дархан зүтгүүрийн депогийн харъяа Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг сумын төвөөс нилээд зайтай “100 модны пост” хэмээх газар ажил үүргээ гүйцэтгэж байх үед дэргэдээ хэзээ мөдгүй төрөх дөхсөн жирэмсэн эхнэрээ суулгасан Приус маркийн автомашинтай залуу тэвдэж сандарсан байдалтай иржээ. Саруулбаяр хэмээх уг залуугийн эхнэр Энхчимэг төрөх гэж өвдөж эмнэлгээр авч явах замдаа ийнхүү азаар эмчтэй таарчээ. Бага эмч Б.Бадамцэцэг машинд нь сууж хамт эмнэлгээр цааш явсан ч төд удалгүй бүсгүй төрөх болж Б.Бадамцэцэг эсэн мэнд машин дотор нь эх барьж авсан байна. Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг эх охин хоёрт амьдрал бэлэглэж, эмч хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлжээ. Саруулбаяр, Энхчимэг хоёр 2,250 кг охинтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *