Улсын онцгой комиссын хуралдаанаар улс хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг нээхтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг ирэх мягмар гарагийн 06:00 цагт нээнэ. Хот руу 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоо гаргасан байна.
Улсын Онцгой Комиссийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
- Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
- Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал,
- Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ,
- Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээ.