Замын-Үүдэд тусгаарласан байсан 104 иргэнийг гэрт нь явуулжээ. Тэднийг Замын-Үүдийн нутагт гурван байршилд 14 хоногийн хугацаанд ажиглалтын дэглэмд тусгаарлаж байсан бөгөөд энэ хугацаанд шинэ коронавирусийн шинж тэмдгийн тохиолдол илрээгүй тул Сумын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн хоёрдугаар сарын 29-ний 09.00 цагаас тухайн бүсүүдэд тогтоосон дэглэмийг цуцалж, тусгай хяналт дор Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явуулсан байна.