“Сонгдо” эмнэлэгт COVID-19-ийн халдвартай нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал“Сонгдо” эмнэлэгт өчигдөр сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтөнийг шууд тусгаарласан бөгөөд мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж тухайн хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн халуураагүй” гэсэн юм. Тэгвэл АНУ-д байсан, БНСУ-д нэг хоносон, 37 настай, эрэгтэй М иргэний COVID-19-ийн шинжилгээний хариу сөрөг буюу тухайн вирус илрээгүйг албаны эх сурвалж мэдээллээ.