Categories
мэдээ нийгэм

Зам, даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам, даваа хаагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, малчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг сануулав.

Хоёрдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *