Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлаар нууц санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 30 нь түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгчээ. Олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслийг батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй аж. Ингэснээр нууц санал хураалт хүчингүйд тооцогджээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өчигдөр МАН-ын удирдлагууд, хяналтын хороон дарга намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулсан. Намын дүрэмд заасан зүйл заалтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалт гуйя гэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Би өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болсон. Мөн хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье.Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй” хэмээн мэдэгдэв.