Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентад хандаж илтгэл тавьжээ. Тэрээр үндсэн хуулиндаа шинэчлэл хийх санал танилцуулсан бөгөөд илтгэл тавьсаны дараахан ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн байна. Путин Медведевийг шинэ Засгийн газар байгуулах хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг хүсч, түүнд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг санал болгожээ.