Categories
мэдээ нийгэм

Монгол, Канад улсын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг болон спортын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа харилцан тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын гуравдагч хөрш, уул уурхайн салбар дахь томоохон хөрөнгө оруулагч Канад Улсын олборлох салбарын шилдэг менежментийг нэвтрүүлэх, хүний эрх, эмэгтэйчүүд, охидын эрх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхийг сайжруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *