Categories
мэдээ нийгэм

БОХХААБХ: Ажлын хэсгүүдийг байгууллаа

БОХХААБХ: Ажлын хэсгүүдийг байгууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.03) хуралдаан 11.00 цаг 48 минутадгишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч салбарын сайд нь гадаадад албан томилолттой яваа тул уг асуудлыг хойшлууллаа.

Үргэлжлүүлэн Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Дараа нь Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахлахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *