Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний үеийн оношлогоо эмчилгээний менежемент, сүүлийн үеийн чиг хандлага сэдэвт сургалт болж байна

ЭХЭМҮТ жил бүр томуугийн улирлыг угтуулж эмч мэргэжилтнүүдэд томуу, томуу төст өвчний эмнэлзүйн чиглэлээр сургалт хийдэг. 2019-2020 оны томуу, томуу төст өвчний үеийн оношлогоо эмчилгээний менежемент, сүүлийн үеийн чиг хандлага сэдэвт сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймгийн өрх, сум аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 400 гаруй эмч нар хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтыг 2 шатлалаар хийж байгаагаараа онцлогтой. Нэг дэх нь эмнэлгийн нөхцөлд томуу, томуу төст өвчний хүндрэлийг хэрхэн эмчлэх, анхаарах зүйлүүд, хоёр дах нь өрх сумын эмч нар гэрийн нөхцөлд хэрхэн хянаж эмчлэх талаар илүү мэдээлэл өгч байна. Түүнчлэн томуу томуу төст өвчний үеийн хүндрэл уушгины үрэвсэл болон бага насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчний эмнэлзүйн шинжүүд, эмчилгээний сүүлийн үеийн хандлагуудын талаарх агуулгыг багтаасан сургалтыг 2 хоногийн туршид зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын улирлын томуу дундажаар 4,3 хувьтай байна. Иймд энэ сургалт маань цагаа олсон эмч мэргэжилтний мэдлэг ур чадварт нэмэр болох үйл ажиллагаа гэж үзэх байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *