Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Я.Ариунболд Канадын хоёр мужид ажиллав

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд тус улсын Саскатчеван болон Манитоба мужид энэ сарын 27-31-нд ажиллав. Элчин сайд Саскатчеван мужийн Амбан захирагч Расселл Мирасти болон Мужийн Ассамблейн дарга Марк Дочерти нарт бараалхаж, Мужийн Ассамблейн хуралдаанд хүндэт зочноор оролцов.

Тэрээр мөн Саскатчеван мужийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд, Хөдөө аж ахуйн дэд сайд, Саскатчеван мужийн Худалдаа, экспортын түншлэл байгууллагын ерөнхийлөгч нартай уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцож Монголын түүх, эдийн засгийн хөгжлийн талаар Режайнагийн Их Сургуульд илтгэл тавив.

Манитоба мужид айлчлахдаа, Элчин сайд Я.Ариунболд мужийн Боловсролын сайд, Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуйн сайд болон Спорт, соёл, уламжлалын сайд нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд мөн Виннипег хотын захирагч Брайн Боумантай уулзав. Албаны уулзалтаар яригдсан асуудлуудыг судлах, хэрэгжүүлэх чиглэлээр Элчин сайд яам үргэлжлүүлэн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *