Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 15 өрхийн 33 иргэн хандаж угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага харьцангуй буурсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэв.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айр өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 1-3-нд нийт 164.372 айл өрхэд хоёр дахь удаагаа тарааж, 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын ерөнхий газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Хими, химийн төв хүрээлэн, НМХГ болон БНХАУ, БНСУ, ОХУ руу илгээж шинжлүүлсэн. Дээрх лабораториудын шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан” гэв.

Түүнчлэн НМХГ-ын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа талаар дурдав. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр 36 өндөрлөг цэгээс хяналт тавьж ажиллаж байгаа аж. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, “10 дугаар сарын 4-нөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажилласан” гэв. А

гаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Угаарын хийнд хордсон дуудлагын тоо эрс буурчээ. Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон 2 өрхийн 4 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй аж.

Мөн өнгөрсөн шөнө нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй байна.

НОБГ-аас нийслэлийн гэр хорооллын иргэдэд зориулан дараах гурван зөвлөмжийг хүргэж байна.

  1. ЕБС-иийн нэгдүгээр улирлын амралт эхэлж, хүүхдүүд гэртээ байгаа. Эцэг эхчүүдээ ажилдаа явсны хойгуур хүүхдүүд гал түлэх нь эрсдэлтэй. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байх, зууханд гал түлэхгүй байхад онцгой анхаарна уу.
  2. Маргаашнаас гэр хорооллын цахилгааны тарифийг тэглэнэ. Үүнтэй холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, муудсан цахилгаан утас хэрэглэхгүйгээр аюулгүй байдлаа хангахыг анхаарна уу. Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
  3. Угаарын хийн хордлогын тоо буурч байгаа ч эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн ихэнхийн гэрийн яндагийн сойлтуурыг хаалттай хоносон, үнс нурам ихтэй, зуухаа цэвэрлэдэггүй, зуух яндан нь цоорхой байна. Үүнээс үүдэн угаартсан тохиолдол цөөнгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөнө үү.

Тавантолгой түлш компанийн дэргэд 300 орчим хүнтэй “Зуух сервис” үйлчилгээний нэгж ажиллаж эхэлжээ. Тус нэгжтэй 7011-4900 дугаарын утсаар холбогдож бүх төрлийн зуухны галлагааны талаар зөвлөгөө авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтнүүд тухайн айлд очиж зөвлөгөө зөвлөмж өгөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *