Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам өнөөдөр нээлтээ хийнэ. Тус зам:
- Бетонон тусгаарлах зурвастай
- Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
- Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
- Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
- Буцаж эргэх 5 хэсэгтэй
- Явган хүний 5 гарцтай
- Гэрэлтүүлэгтэй байх ажээ.
Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглож байгаа юм байна.
Гачуурт, Улиастай, Ургах Наран хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5.33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдах аж.