Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын гишүүдэд өчигдөр орой болсон гүйцэтгэх ажиллагааны асуудлыг танилцуулна

Image may contain: 2 people, screen and indoor

Холбогдох байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж хятадын 500 шаран иргэнийг саатуулсан. Тэгвэл энэ тоо өсч 740 гаран болоод байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдэгджээ. Тэрээр, “Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр өнөөдөр хуралдаж байна. Эдгээр асуудлын төгсгөлд хуулийн байгууллагууд Засгийн газрын гишүүдэд өчигдрийн гүйцэтгэх ажиллагааны асуудлыг танилцуулах юм. Үүний дараагаар мэдээлэл өгнө. Засгийн газарт байгаа тодорхой мэдээлэл гэвэл, прокурорын хяналт дор цагдаа, тагнуулын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн гадаад улсын иргэдийг саатуулж байгаа.

Яг одоогоор 740 орчим гадаадын иргэнийг саатуулсан байна. Гэхдээ нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийнхан хэлж байна. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэний дараа мэдээллийг хэвлэлийнхэнд өгөх учир одоогоор үйл явцыг хуулийн хүрээнд прокурорын хяналт дор мэдээлж байгааг ойлгоно уу” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *