З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ. Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг ирүүлжээ. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж буй юм.