Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчлэн нэвтрүүлжээ. Ингэснээр Төв банкаар дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгийг Төрийн сангаар хүргэх боломж бүрдлээ.
Баталсан журмын дагуу хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалт төлбөрийн хүсэлтийг үндэслэн арилжааны банкин дахь хүүхэд бүрийн дансанд сар бүрийн 20-ны дотор байршуулах юм байна.
Үүнээс гадна НӨАТ-ын сугалаа, арьс шир ноос ноолуурын урамшуулал, цалин тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шилжүүлж байхаар тогтжээ.