Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Хэрлэн сумд хөл хорио тогтоогоод байна

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн нутаг Тахилгат тосгонд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр малчин Б-ийн гэрт муур галзуурсан болох нь аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор баталгаажсан. Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг малчин Б-ийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийлээ.

Голомтын бүсэд орших 3 өрхийн 13 иргэнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, санамж хуудас тараав. Мөн тус тосгоны ЭМТ, онцгой комиссын ажилтнуудад галзуу өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, заавар зөвлөгөө өгч ажилласан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/197 дугаар захирамжийн дагуу тухайн бүс нутагт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.

One reply on “Хэнтий аймгийн Хэрлэн сумд хөл хорио тогтоогоод байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *