Агаар, орчны бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор батлагдан гарсан Монгол Улсын Агаарын тухай, Хог хаягдлын тухай хууль, Засгийн газрын тогтоол, дүрэм, журам, стандартын биелэлтийг хангуулахаар “МЭДЭГДЭХ ХУУДАС”-ийг иргэн аж ахуйн нэгжид хүргүүлж байна.СБД-ийн 15 хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 29 аж ахуй нэгж, иргэнд хүргэж, хорооны зохион байгуулагч, эко ажилтантай хамтран ажиллаж хяналт тавин ажиллаж байна.