Categories
мэдээ нийгэм

О.Ууганбаатар эхний тойрогт ялалт байгуулав

Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдаж байна. Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Израйлын бөх Шарир Гилитэй барилдаж вазари алдсанаар тэмцээнээ дуусгав.

Б.Ганхайч Бразилын Алексио Кастильостой учраа таарч барилдаад вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардыг иппоноор цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн Maria Centracchio юм байна.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Мадагаскарын жүдоч Фетра Ратсимизиватай барилдаж боох мэхээр цэвэр ялав. Дараагийн тойрогт манай бөх Гүржийн 21 настай Лука Майсурадзетэй барилдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *