Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Монгол Улсын Шадар сайдын баталсан “Боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлөвлөгөөт хяналт шалгалтыг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагуудад зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар тус байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна гэж Сүхбаатар дүүргээс мэдээллээ.