Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын заан Д.Хишигдоржийн охин Даваагаас допинг илэрчээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд өрсөлдсөн Х.Даваа хэмээх эмэгтэйн шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрчээ. Монголын үндэсний сурын холбооны удирдлагуудтай холбогдож, энэ тухай тодруулахад “Тухайн үед эмчийн заавраар даралтын эм авч уусан нь ийм байдалд хүргэжээ. Энэ бол санаатай үйлдэл биш. Харамсалтай нь тэр эм сэргээшийн төрлийнх байж таарсан байсан ” гэв.

Х.Давааг Монгол Улсын заан Д.Хишигдоржийн охин гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.

Улсын баяр наадмын үндэсний бөхийн шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс болон эхний таван байрыг эзэлсэн харваачдаас жил бүр допингийн шинжилгээ авдаг. Х.Даваа нь энэ жилийн баяр наадамд дөрөвдүгээр байр эзлээд байсан юм.

Иймд түүнийг үндэсний сурын холбооны ёс зүйн хороогоор авч хэлэлцэж, олгосон бай шагналыг нь хурааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.

Нэмж хэлэхэд, түүний энэ болчимгүй үйлдэл үндэсний сурын харваачдаас гарч буй анхны тохиолдол аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *