Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ долдугаар сарын эхний тав хоногт 120 орчим төгрөгөөр буурна гэв


Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар “Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж 2019 оны эхний таван сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний Vсард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4(20.1%)их наяд төгрөгөөр өслөө.Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6(19.8%)тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5(29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8(17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6тэрбумам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5(10.2%)сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллароор эерэг гарсан байна. Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн мэдээг хүргэе.2019 оны эхний таван сарын байдлаар монгол улсын хэмжээнд ашигт малтмал хайгуул ашиглалтын 2950 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа. Өмнөх үед 3008, 3100 орчим гээд тусгай зөвшөөрлийн тоо байнга буурч байгаа.

Хоёрдугаар сарын хөдөлгөөний мэдээг хүргэвэл:

  • Шинээр ашиглалтанд шилжсэн тусгай зөвшөөрөл-3
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах-11
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-2
  • Тусгай зөвшөөрлийн барьцаалсныг бүртгэсэн-1
  • Хэсэгчлэн буцааж өгсөн-8
  • Цуцлагдсан-6
  • Хугацаа дуусгавар болсон-41
  • Хайгуулын зөвшөөрлийн сунгалт-58

Эцэст нь шатахууны үнийн талаар мэдээлэл өгье. Дэлхийн зах зээлд сүүлийн 3 сарын үнийн өсөлтөөс шалтгаалж шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өссөн байгаа. Шударга өрсөлдөөнийн газар Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох үнийн зөвлөлийг хуралдуулж, тодорхой ажлуудыг хийх үүрэг чиглэл өгсөн. Тавдугаар сарын сүүлээр газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буурсантай холбогдуулан хямд өртөгтэй шатахуун зургадугаар сарын 15-наас хойш Монгол улсын хилээр орж ирж байгаа. Эхний ээлжинд 60₮-өөр дараагийн ээлжинд бас 60 орчим төгрөгөөр буулгах, долдугаар сарын эхний тав хоногтоо 120 орчим төгрөгөөр буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Т.ӨЛЗИЙМАА

Г.БУЯНХИШИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *