Categories
мэдээ улс-төр

Цахим бодлогын түр хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс 11 гишүүнийг чөлөөлөв.

Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан хөгжиж буй орнуудын загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломж бий болгох, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох Цахим бодлогын түр хороог өнгөрсөн оны тавдугаар сард 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, З.Нарантуяа, Ё.Баатарбилэг, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг чөлөөлсөн юм. Ингэснээр тус түр хороо цаашид 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, О.Содбилэг, Н.Оюундарь, А.Ундраа, Б.Баттөмөр нар ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *