Categories
мэдээ нийгэм спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 18-26 ны хооронд классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ зохион байгуулагдаж байна.

Өчигдөр насанд хүрэгчидийн -105кг -д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Ингэснээр тэрбээр пауэрлифтингийн ДАШТ-ээс алт болон хошой мөнгөн мeдалийн эзэн болж байгаа юм.

Мөн залуучуудын 74 кг-д Э.Галбаяр 170кг шахаж хүрэл, мастер хоёр ангилалд -105 кг-д Ц.Мөнхбаатар 182.5 кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *