Categories
мэдээ нийгэм

Нацү башёгийн 2 дахь өдөр Их аварга, Озэки цолтнууд учраагаа давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн хоёр дахь /2019.05.13/ өдрийн барилдаанд манай бөхчүүдээс 71 дэх их аварга Какүрюү М.Ананд, Хокүтофүжиг ошидаши мэхээр төвөггүй давж даваагаа ахиуллаа.

Ичиножёо А.Ичинноров Чиёотайрюүг ошидаши мэхээр давж эхний даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакүэмид хатакикоми мэхээр ойчсоноор хоёр дараалан унаад байна. Энэ өдөр маэгашира цолтой хоёр бөх болох М16 Дайшёохо Шижирбаяр – М17 Чиёошома Г.Мөнхсайхан нар хоорондоо оноолт таарч Чиёошома ерикири мэхээр давлаа.

Шинэхэн Озэки Такакейшёо, Котошёогикүг ошидаши мэхээр давж 2 дахь даваагаа авлаа. Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж буй Точиношин, Дайшёог цуридаши мэхээр давж 2 даваатай болов. Гойэдо, Айояамаг сүкүинаги мэхээр давсан бол энэ өдөр Озэки Такаясү, Эндог цүкидаши мэхээр давж 1 даваа, 1 унаатай байна.

Өнөөдрийн оноолт: Их аварга Какүрюү М.Ананд /2-0/ – М1 Котошёогикү /1-1/

Озэки Гойэдо /2-0/ – М2 Эндо /0-2/

Озэки Такаясү /1-1/ – Комүсүби Митакүэми /1-1/

Озэки Такакейшёо /2-0/ – М1 Хокүтофүжи /0-2/

Сэкиваке Ичиножёо А.Ичинноров /1-1/ – М3 Тамаваши Б.Мөнх-Оргил /0-2/

Сэкиваке Точиношин /2-0/ – М4 Окиноуми /0-2/

М16 Дайшёохо Шижирбаяр /1-1/ – Ж2 Такагенжи /2-0/

М17 Чиёошома Г.Мөнхсайхан /1-1/ – М15 Котоёко

Жюүрёо зиндаа

Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар /1-1/ – Дайамами

Азамарюү C.Тодбилэг /1-1/ – Котоюүки

Миторюү Б.Төрболд /1-1/ – Хиденоуми

Кирибаяма Б.Лхагвасүрэн /1-1/ – Цүрүгишо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *