Норвегийн Тромсё хотоос Ставангер хотыг чиглэн явж байсан “Viking Sky” гаталга онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг замдаа ажиллагаагүй болжээ. Техникийн саатал гарах үед онгоцонд 1400 хүн байсан аж. Тэдний 400-г нь гурван нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн талаар өчигдөр мэдээллээ. Зорчигчдыг нүүлгэх ажил одоо ч үргэлжилсээр байна.