Categories
мэдээ нийгэм

Гэрэл зургийн сурвалжлагчид бүтээлийнхээ үзэсгэлэнг нээв

МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн албаны санаачлагаар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “Mongolian press photo” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд өчигдөр нээв. Тус үзэсгэлэнд хэвлэл мэдээллийн салбарын 25 зурагчны ур чадвар шингэсэн 170 бүтээл дэлгэсэн бөгөөд маргааш хүртэл үргэлжлэх юм.

Монголд өрнөж буй үйл явдлын халуун цэгт ажилладаг гэрэл зургийн сурвалжлагчид анх удаа бүтээлээ дэлгэн үзүүлж байгаа бөгөөд энэхүү жил бүр уламжлал болгон шинэ бүтээлээ дэлгэн үзүүлж байхаар болсон хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Гэрэл зурагчдын салбар зөвлөл байгуулагдсаныг албан ёсоор мэдэгдлээ.

“Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчдын “World of the press” үзэсгэлэн гэж байдаг. Түүний монгол хувилбар нь энэхүү үзэсгэлэн юм. Манай улсын хэвлэл мэдээллийн салбарт 100 гаруй гэрэл зурагчин ажиллаж байна. Үүнээс 25 фото сурвалжлагчдын сэтгэмж, өнцгийг харуулсан бүтээлүүдийг эндээс сонирхох боломжтой. Хэвлэлийн салбарын гэрэл зурагчид өдөр тутам үйл явдлын халуун цэгт ажилладаг тул, биднээс бүх төрлийн зураг авах чадварыг шаарддаг” хэмээн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал үзэсгэлэнгийн үеэр онцлов.

Үзэсгэлэнд оролцож буй гэрэл зургийн сурвалжлагч, уран бүтээлчид:
1. Н.Бөхдамбий – “Үнэн” сонин /МУСГЗ/
2. Д.Цэрэннадмид – “Зууны мэдээ” сонин
3. Б.Чадраабал – www.montsame.mn “Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг
4. Т.Чимгээ – www.montsame.mn “Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг
5. Н.Батбаяр – www.montsame.mn“Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг
6. Э.Харцага – “Өнөөдөр” сонин
7. Г.Аргуужин – “Өнөөдөр” сонин
8. Ц.Мягмарсүрэн – “Өглөөний” сонин
9. Б.Хасуй – “Засгийн газрын мэдээ” сонин
10. С.Батсайхан – “Засгийн газрын мэдээ” сонин
11. Н.Батмөнх – www.news.mn
12. Д.Жавхлантөгс – www.gogo.mn

13. Б.Баярбаатар – www.zindaa.mn
14. Б.Бямба-Очир – www.mpa.mn
15. Г.Өнөболд – www.mpa.mn
16. Б.Гэрэлчулуун – www.inet.mn
17. Г.Базаррагчаа – www.medee.mn
18. Э.Ганзориг – www.itoim.mn
19. Э.Энхбат – www.news.mn
20. Б.Уугансүх – www.newspress.mn
21. А.Чимэдцэрэн – “Үндэсний шуудан” сонин
22. Г.Эрдэнэтуяа – УИХ-ын ХМОНХХэлтэс
23. Ш.Отгонжаргал – Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
24. Г.Ган-Өлзий – Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
25. М.Нямсайхан – нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *