Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд хурууны хээгээр саналаа өгнө

Хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор хурууны хээгээр бүртгэх тоног төхөөрөмжийг суурилуулж дууссан байна. Одоогоор туршилтын ажлыг хийж байгаа аж. Туршилтын ажил дууссаны дараа хүлээн авах бөгөөд төлөвлөгөөний дагуу хаврын чуулганаас хурууны хээгээр ирц бүртгэх, асуулт асуух, санал хэлэх, санал өгөх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд уг төхөөрөмжөөр ирц бүртгэх бөгөөд Төрийн ордны хуралдааны бүх танхимд дээрх төхөөрөмжийг суурилуулсан байна. Туршилтын ажил дуусч, хүлээн авсны дараа хаанахын ямар төхөөрөмжийг хичнээн төгрөгийн зардлаар суурилуулсан талаар мэдээллийг нэгдсэн байдлаар өгөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *