Categories
мэдээ нийгэм

Гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилтгүй мах хэрэглэж байжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Орд, Бугаан гол, Их буян, Ургамал зэрэг худалдааны тѳвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа гуанз, цайны газар, зоогийн газар, махны захуудад байгаль орчин, хүнсний чанар, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Мал эмнэлгийн газартай хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэж байгаа 23, махны худалдааны 18 нийт 41 цэгээс 27 махны дээж авч МЭАЦЛ-т шинжлүүлэхэд периоксидазын урвалаар ѳвчтэй болон үхсэн малын мах илрээгүй бѳгѳѳд 2 дээж амталсан мах байсан учраас формалины сорилд тэнцээгүй дүнтэй байна.

Шалгалтаар дараах нийтлэг зѳрчлүүд илэрч байна.

1. Гуанз, цайны газрууд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилтгүй мах хэрэглэдэг,

2. МЭАЦЛ-нь шинжилгээний хариуг тухайн ѳдѳртѳѳ олгодоггүй,

3. Нийтийн хоолны газруудад гар угаалгын хэсэг дутуу, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй зэрэг зѳрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зѳвлѳгѳѳ ѳгч ажиллалаа.

Иймд иргэд, хэрэглэгчид та бүхэн мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичгийг шалган авах, сэжигтэй, зөрчилтэй асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллагад шуурхай мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *