БСШУС – ын сайд Ё.Баатарбилэг болон дэд сайд Г.Ганбаяр нар 2019 оны хоёрдугаар сарын 28 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон тус газрын хэлтсийн дарга нар байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд уулзалт арга хэмжээний төгсгөлд сайд Ё.Баатарбилэг БСШУС – ын салбарт 2019 онд “Хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийх” , “Хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, үр дүнтэй зарцуулах, “салбарын хэвийн үйл ажиллагааг хангах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурьдаад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
- 2019 онд Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах
- Соёлын салбарын хөрөнгө оруулалтыг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнтэй зарцуулж байгаад хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг БСШУСЯ – ны хөрөнгө оруулалтын газарт мэдээлэх, тухайн нутгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлэн ажиллах;
- Төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагууд болон аймаг, нийслэлийн соёл, урлагийн газрын үйл ажиллагааг чиглүүлэх, зохион байгуулалтын болон бусад асуудалд дэмжлэг үзүүлэх, уялдаа холбоог анхаарч ажиллах;
- 2019 онд тохиож байгаа “Халх голын 80 жил ой”, “Богд хааны 150 жилийн ой”, болон “Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” зэрэг дотоод, гадаадын томоохон арга хэмжээнүүдэд онцгойлон анхаарал хандуулан ажиллах;
- Соёлын өвийг эрсдэлд оруулахгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
- Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол хэл, түүх, соёлын боловсрол олгох цаг бий болгоход анхааран ажиллаж, БСШУСЯ-ны ерөнхий боловсролын бодлогын газартай хэлэлцэн ажлаа уялдуулах;
- Соёлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, биелэлтийг шаардах;
- Соёл, урлагийн салбарын хууль тогтоомж, бодлого хэрэгжилтийн явцын талаар олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай мэдээлэх;
- Салбарын хэмжээнд албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг жигд хэвийн явуулах, төрийн хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, иргэдэд ээлтэй, түргэн шуурхай ажиллах;
- Албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай, урам зоригтой ажиллах орчныг бий болгох, сайн ажиллаж байгаа албан хаагчдыг урамшуулах, дэмжих тал дээр удирдлагын зүгээс анхаарч ажиллах;