Categories
мэдээ улс-төр

​Ц.Нямдорж: Цаг хугацаа байвал 2002, 2017 оны эрүүгийн хуулийг нэгтгэж, ард иргэд хэрэглэхэд хялбар болгочихмоор байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Энэ үеэр гишүүд хуульзүйн сайдаас асуулт асуулаа.

М.Билэгт “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад яаралтай шинэчлэлт хийх анхаарах зүйл олон байна. Энэ тал дээр нэмэлт оруулах зүйлээ хурдан оруулж ирээч ээ. Түүнчлэн иргэд төрийн албан хаагчдыг ард түмний татварын мөнгөнөөс хулгай хийдэггүй болгоод өгөөч ээ гэж хүсч байгаа. Тиймээс төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог болгох хэрэгтэй гэж зөндөө хэлж байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийг нэг удаа хорих ялаас нь чөлөөлчихье гээд хорих ангид очоод судалгаа хийсэн чинь 90 хувь нь хүн амины хэрэг хийсэн байсан гэж байна.Энд хэдэн хувь нь гэр бүлийн хүчирхийллийн аргагүй дарамтын улмаас аргагүйн эрхэнд биеэ хамгаалахыг тулд ийм хэрэг хийх хэмжээнд хүрсэн юм болов оо гэж асуумаар байна.

Ц.Нямдорж “Би хувьдаа 1962, 1987 оэы эрүүгийн хуулиар хэрэг уншиж байсан. 2002 оны эрүүгийн хуулийг өөрөө оруулж батлуулсан. Одоогийн 2017 оны эрүүгийн хууль бол миний үзсэн дөрөв дэхь хууль. 2004 оны эрүүгийн хууль бол Германы том эрдэмтэд хийсэн хууль юм. Төслийг нь герман дээр хүртэл орчуулж, маш их судалгаа хийж байсаж батлуулсан хууль юм. Яг эх газрыг ситемээр хийсэн хууль юм. Дээд шүүхийн эрүүгийн танхимийн тэргүүн шүүгч “Уг нь болдог бол 2002 оны эрүүгийн хуулин дээр суурилаад шинэ хуулиасаа заримыг янзалж нийлүүлээд цоо шинээр дахин энэ хуулиа хиймээр байна гэж хэлж байсан. Энэ бол миний санал биш. Яг одоо энэ хуулийг хэрэглэж байгаа практик ажилтнуудын гаргаж байгаа санал.Үүнийг би хийж шийдэж байгаа юм биш. Цаг хугацаатай байсан бол бүр цоо шинээр 2002, 2017 оны хуулийг нэг бүтэн хууль болгоод ард иргэд хэрэглэхэд амархан хууль болгоод шийдчихмээр юм шиг санагдаад байгаа юм. Гагцхүү цаг хугацаа алга. Энэ хуулийг гурван жил бичдэг юм шүү дээ.Тиймээс шинэ хуулинд өөрчлөлт оруулах саналыг оруулж ирнэ гэдгээ хэлж байна.

Эмэгтэйчүүдийн тухайд ” Би 2008 оны Засгийн газарт байхдаа эмэгтэйчүүдийн хориход очиж байсан. Одоохондоо очиж амжаагүй байна. Энэ асуудал гэр бүлийн таармажгүй харилцаа, уур уцаар, удаан хугацааны дарамттай амьдралаас болж бие бие рүүгээ хутга явуулчихснаас болсон байдаг. Манай улсад хорих ял эдэлж байгаа эмэгтэйчүүд олон биш, ямагт цөөн тоотой байдаг. Дотоодын харилцаа, архи, дарс таарамжгүй харилцаанаас болж гэмт хэрэг үүсдэг. Гэмт хэрэг хийсэн хүн яах вэ, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд шоронд явж байгаа. Харин жинхэнэ ялыг үр хүүхэд, ар гэрт үлдэж байгаа хүмүүс нь эдэлдэг юм. ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *