Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оргосон цэрэг амиа алдсан байдалтай олджээ

Энэ сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар өмнө нь мэдээлсэн. Оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй хэвээр байсан билээ. Тэгвэл саяхан өгсөн мэдээллээр алга болсон 19 настай байлдагч цэрэг нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Оросын хилээс буцаж орж ирж байгаад орос цэргүүдэд будуулан амиа алдсан байж болзошгүй” гэв. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад: “ОХУ-ын нутаг дэвсгэрт шалгаж байгаа учраас манайхаас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгөв. Мөн 0311-р ангийн Штабын даргаас лавлахад “мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *