2018 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Тусгай Олимпийн Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан олон ажлуудыг хийлээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр “ТАВХАЙН ЭМГЭГ, СОГОГИЙН ҮЗЛЭГИЙГ ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ХИЙХ НЬ” сэдэвт сургалтыг 120 гаруй эмч нарт онол, дадлагатай хослуулан явуулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эмч нарыг дадлагажуулах практик үзлэгийг нийслэлийн 70 дугаар тусгай сургуулийн 100 гаруй хүүхдэд хийсэн.
Олон улсын Тусгай олимпийн хорооны Том Голизано сангийн нэрэмжит “2018 ОНЫ ГОЛИЗАНО ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөлд МТОХ-ноос ГССҮТ-ийг нэр дэвшүүлсэн байна. Оны өмнөхөн шалгаруулалт явагдаж, Монгол Улсын ГССҮТ-д АНУ дахь Олон улсын тусгай олимпийн хорооноос шагналыг хүргүүлж, 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ГССҮТөвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон хамт олонд МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг гардуулж өглөө. АНУ-ын Вашингтон хотод төвтэй Олон улсын Тусгай Олимпийн хороо нь нийт 170 гаруй улсад төлөөлөлтэй ба дэлхийн дахинд 5 сая гаруй оюуны бэрхшээлтэй тамирчинтай. Тухайн орондоо оюуны бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээнд хамруулах, тэднийг эмчлэх, шаардлагатай хяналтанд оруулахад манлайлан ажилласан байгууллагыг сонгон шагнадаг ОУТОХ-ны дээд шагнал юм.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгуур хөдөлгөөний эрхтэний согогуудаас түгээмэл тохиолддог нь тавхайн эмгэг согог юм. Олон улсын тусгай олимпийн хороо 2002 оноос Тавхайн эмгэг, согогийн үзлэгийн оюуны бэрхшээлтэй хүмүүст хийж эхэлсэн. Энэхүү үзлэгт хамрагдсан нийт хүмүүсийн 50 хувь тавхайн ямар нэгэн эмгэг согогтой, 53 хувь арьс, хумсны өвчлөлтэй, 21 хувь ясны гажигтай, 41 хувь нь хэт том өмсгөлтэй гутал өмсдөг гэсэн үзүүлэлт гарсан байна.