ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийг шинэчлэн баталж, ирэх сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.
Тодруулбал, шүүхээс гарсан эрхзүйн акт 500, хэргийн оролцогч, баримттай танилцах 5000, лавлагаа, тодорхойлолт 10 000, иргэн, захиргааны хэрэг баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах 5000, Материал хувилж олшруулах 200 төгрөгөөр баталсан байна.
Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул ирэх сарын 15-ны өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн дээрх хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх болсныг ШЕЗ-өөс мэдэгдэж байна.