Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөлт, бүрдүүлэлт хангалтгүй байна

АТГ-аас хөрөнгө оруулалтын мэдүүлэг бүрдүүлэлт маш хангалтгүй байгаа талаар мэдээлсэн.

Улсын хэмжээнд энэ жил 40 гаруй мянган төрийн албан хаагч ХОМ-ээ өгөх ёстой, гэтэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 15 гаруй мянга нь өгөөд байна. Энэ хувь нь талдаа ч хүрээгүй гэсэн үг юм.

Үндсэндээ ажлын 10 гаруй хоног үлдсэн байгаа тул хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн хугацаанд амжиж мэдүүлэх ёстой. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд дэндүү хангалтгүй мэдүүлж байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар гурван гишүүн, хоёр дэд сайд, гурван Төрийн нарийн бичгийн дарга ХОМ-ээ мэдүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *