Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны нэгдүгээр улиралд зохион байгуулахаар болжээ.Энэхүү үзлэгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төсвийн байгууллагуудад хийдэг. Үүгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль холбогдох дүрэм журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн стандартын нэвтрэлт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн програм хангамжийн ашиглалт, нягтлан бодогч, эд хариуцагч нарын боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг судалдаг. Мөн улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлдог юм.