Categories
мэдээ спорт

​21 аймгийн Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойрог эхэллээ

Өвөрхангай аймаг хоёрдугаар тойргийн анхны ялалтаа авлаа

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Сүхбаатар Альянс Тех болон Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо. Тоглолтын эхлэл тэнцүүхэн үргэлжилж байсан ч эхний үеийн төгсгөлд Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг онооны давуу байдлыг олж аваад байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Сүхбаатар Альянс Тех багийн хамгаалалт сайн болж онооны зөрүүг арилгаж чадсан юм.Харин гуравдугаар үед ОУХМ Д.Дэлгэрнямын сайн тоглолтын ачаар Тэнүүн Өлзий дахин 10 орчим оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Шийдвэрлэх эхлэхэд Сүхбаатар аймгийн багийн тоглогчид багаараа жигд тоглож оноог ойртуулж чадсан. Гэвч эцсийн үр дүнд 76-74 харьцаатайӨвөрхангай Тэнүүн-Өлзийбагийн талд шийдэгдсэн юм.

Аваргуудын босоо хэвээрээ байна

MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Хэнтий аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ.Дайчид баг ОУХМ Т.Санчир эгнээндээ нэгтгэсэн таатай мэдээтэйгээртоглолтыг эхлүүлсэн юм. Тоглолтын эхлэлийг Дайчид сайн хийж эхний үед эхний үеийг 10 гаруй онооны зөрүүтэй өндөрлүүлсэн юм.Гэхдээ хоёрдугаар үед Хэнтий аймгийн багийн довтолгоо сэргэж оноог ойртуулсан юм. Улмаар хоёрдугаар хагаст тун сонирхолтой тоглолт өрнөж эцсийн мөчид110-109 харьцаатайДайчид баг хожиж улирлын зургаа дахь ялалтаа авлаа. Харин Хэнтий аймаг тав дахь ялагдлаа хүлээсэн юм. Тус тоглолтод ОУХМ Т. Санчир 27 оноо 10 самбар авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Э.Бямбаа 19 оноо, 10 самбар авч багтаа ашигтай тоглолтыг үзүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *