Шинэ жил болон баяр ёслолын үеэр ГССҮТ хоёр дахин ачаалалтай ажилладаг талаар эмнэлгийн эмч нар ярьж байна. Тодруулбал, баяр тэмдэглэсэн иргэд архи хэтрүүлэн уусны улмаас унаж бэртэх, хөл гараа хөлдөөх зэргээр бэртэх тохиолдол ихэссэн тухай мэдээлэл өгчээ. Тухайлбал, иргэдээс шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад шатны уруу унаж хөлөө хугалсан, мөн гудамжинд халтирч унаад бэртсэн зэрэг дуудлагууд их ирсэн аж.
Түүнээс гадна настай хүмүүс явганаас унаж бэртэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бол эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд ахуйн хүрээнд түлэгдэж эмнэлэгт ирэх тохиолдол их байгаа юм байна. Баяр ёслолын үеэр ГССҮТ хоногт 500-600 хүнд үйлчилгээ үзүүлдэг аж. Иймд иргэдийг баярын өдрүүдэд архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.